Богино тайлбар
• Үйлчилгээ: Капсул нь 4 төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ.
-Гүн цэвэрлэгээ ба толбо арилгах
-Эвгүй үнэрийг дарж, сайхан үнэр шингээх
-Хувцсыг зөөлрүүлэх
-Үрчлээс болон шар толбо үүсэхээс хамгаалах
• Найрлага: Febreze-ийн үнэр дарах технологи болон Lenor зөөлрүүлэгчийн найрлагатай тул хувцсанд удаан хугацааны турш тааламжтай, цэвэрхэн савангийн үнэр шингээнэ.
• Бүх төрлийн хувцас угаахад тохиромжтой.
• Хэрэглэх заавар: Угаалгын машиндаа хувцсаа хийхээс өмнө хамгийн доор нь шууд 1 ширхэг капсулыг хийхэд хангалттай (ус болон бусад зүйлд урьдчилан уусгах шаардлагагүй). Илүү сайн цэвэрлэх эсвэл үнэр дарж, толбо арилгах шаардлагатай үед (эсвэл 55л болон түүнээс дээш ус) 2 ширхэг капсул хэрэглэхийг зөвлөдөг.
• Хэмжээ: 11 ширхэг