Богино тайлбар
• Зориулалт: Сарын тэмдэг их ирдэг өдрүүдэд болон шөнө тайван унтахад зориулагдсан өндөр шингээх чадвартай төрөл юм. Бүтээгдэхүүн тус бүр ариутгагдсан савлагаатай байдаг тул хэрэглэхэд аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан.
• Хэрэглэх заавар:
-Бэлтгэл: Хэрэглэхийн өмнө гараа савандаж сайтар угааж цэвэрлэнэ.
-Савлагаанаас гаргах: Гаднах гялгар боолтыг авч, тампоны аппликаторыг (түлхэгч хуванцар хоолой) бэлтгэнэ.
-Байрлал олох: Суух эсвэл нэг хөлдөө гишгэж байгаад биеэ сул тавьж тайван байна.
-Оруулах: Гаднах өргөн хоолойг үтрээний орох хэсэгт байрлуулж, доторх нарийн хоолойгоор нь дамжуулан тампоныг биеийн дотор зохих гүнд түлхэж оруулна.
-Аппликаторыг авах: Хуванцар хоолойг (аппликатор) болгоомжтой татаж гаргаж аваад хогийн саванд хаяна (Жоохон утас нь гадна талдаа үлдсэн байх ёстойг анхаараарай).
-Авах/Солих: 4-8 цаг тутамд (хамгийн ихдээ 8 цагаас хэтрүүлэлгүйгээр) гадна үлдсэн утсаар нь зөөлөн татаж гаргаж авч шинээр солино.
• Хэмжээ: 9 ширхэг