Богино тайлбар
• Үйлчилгээ: Өндөр идэвхтэй чийгшүүлэгч крем болон серум хоёр бүтээгдэхүүнийг нэг дор хослуулсан нь арьсны чийгийг маш сайн түгжиж, гүн тэжээл өгөх үйлчилгээтэй. Хэт хуурайшилт болон насжилтаас үүдэлтэй жижиг үрчлээг бүдэгрүүлж, арьсыг илүү толигор, чанга бөгөөд зөөлөн болгоно. Мөн үнэргүй, өнгөгүй тул эмзэг арьсанд ч тохиромжтой.
• Найрлага: Ретинол, ниацинамид, гиалуроны хүчил
• Арьсны төрөл: Хуурай болон хэт хуурай арьс, эмзэг арьс
• Хэрэглэх заавар: Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд (тоник, серум, сүүн шингэн түрхсэний дараа) хэрэглэнэ. Нүүр болон хүзүүний арьсанд цэг хэлбэрээр тарааж байрлуулаад, арьсны гадаргуу дагуу зөөлөн илж, алгаараа дарж бүрэн шингээнэ. Хуурайшилт ихтэй хэсгүүдэд бага зэрэг давхарлаж түрхэж болно. Өглөө болон оройд өдөр бүр тогтмол хэрэглэнэ. Өглөө хэрэглэх үедээ нарны тосоор арьсаа хамгаалахаа мартуузай.
• Хэмжээ: 100 гр